← Мэдээ
“Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026”

Япон Улсын нийслэл Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форум амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Японы төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл сонсож, санал солилцсон болно.
Энэхүү арга хэмжээнд "Тент Групп" ХХК-ын Ерөнхий захирал Ч.Соронзонболд, "Их Хүрээ" Олон Улсын Бизнесийн хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч Ж.Билгүүн нар дэмжин ажиллаа.



