← Мэдээ
"ИХ ХҮРЭЭ" ОЛОН УЛСЫН БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБОО нь "ТЕНТ ГРУПП"-ийн албан ёсны ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА боллоо.
"Их Хүрээ" Олон Улсын Бизнес Хамтын Ажиллагааны Холбоо-нд ТЕНТ Групп компани нь албан ёсны гишүүнээр элсэж, хамтын ажиллагааны батламжаа гардан авлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих мөн олон улсын арга хэмжээ, форум, бизнесийн уулзалтуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Хамтын ажиллагааны хүрээнд "Их Хүрээ" Олон Улсын Бизнес Хамтын Ажиллагааны Холбооны Ерөнхийлөгч Ж.Билгүүн нь "ТЕНТ Групп" компанийн Ерөнхий захирал Ч.Соронзонболд-д Батламж бичгээ гардуулан өгч цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг албан ёсоор тавилаа.
