← Мэдээ
ИХ ХҮРЭЭНИЙ ЯПОН ГИШҮҮД МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРЖ, БИЗНЕС УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
“Их Хүрээ” Олон Улсын Бизнесийн Хамтын Ажиллагааны Холбооны Япон гишүүд болох залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж, холбооны үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.
Айлчлалын үеэр гишүүд Монгол улсын түүх соёл болон байгальтай танилцаж, Монгол Япон хоёр улсын бизнесийн орчин, хамтын ажиллагааны боломж, цаашид хэрэгжүүлэх төсөл, санаачилгын талаар санал солилцов.
Мөн Монгол Улсад айлчлах үеэрээ “Их Хүрээ” холбоо болон ТЕНТ Групп копанийн үйл ажиллагаатай танилцаж бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох боломжуудын талаар ярилцлаа.
Ийнхүү “Их Хүрээ”-ний олон улсын гишүүд Монгол Улсад хүрэлцэн ирж, гишүүнчлэлээр дамжуулан бий болсон бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бодит уулзалт, шинэ боломжуудаар өргөжүүлж байна.
