← Мэдээ
Шинэ технологи, ногоон эрчим хүчний хамтын ажиллагаа.

“Их Хүрээ” холбоо болон Японы “Микимори” групп хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
“Их Хүрээ” Олон улсын бизнесийн хамтын ажиллагааны холбооны Ерөнхийлөгч Ж.Билгүүн Япон улсын “Микимори” группын Төлөөлөгч захирал Ан Ён Сүнтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ногоон эрчим хүч (Green Energy)-ний салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи, эрчим хүч хуримтлуулах систем болон олон улсын түвшний дата төвүүдийг эрчим хүчний дэд бүтэцтэй уялдуулан хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн орон нутгийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, эрчим хүч хадгалах орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавихаар тохиролцлоо.
Энэхүү уулзалт нь Монгол Улсад тогтвортой хөгжил, ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжих, олон улсын шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд чухал ач холбогдолтой эхлэл болж байна.



