Ikh KhureeИх ХүрээMongoliaMember country: JPолон улсын бизнес хамтын ажиллагааны холбоо
Мэдээ

ЯПОНЫ MECHA-TOK КОМПАНИЙН CEO KYOICHIRO KURAZUMI МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Их Хүрээ Олон Улсын Бизнес Хамтын Ажиллагааны Холбооны гишүүн байгууллага ТЕНТ Групп компанийн урилгаар Япон Улсын Mecha-Tok Компанийн CEO: Кёичиро Куразүми нь 2026.08.03-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалт болон бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар уулзалт хийлээ.

Mecha Tok LLC нь Япон Улсын, Токио хотноо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд mecha-tok.com веб сайтаараа дамжуулан 1 сая 4 зуун мянган бүртгэлтэй хувь хүн болон байгууллагын ажилчдад аялал, тээвэр, дотоодын нислэг, зочид буудал зэрэг үйлчилгээний зардлыг хямдруулах, хэмнэлт хийх үйлчилгээ үзүүлдэг байгууллага болно. Kyoichiro Kurazumi Захирал нь Монголын зах зээл болон хөрөнгө оруулалтын боломжийг сонирхон ажиллаж буй Японы бизнесийн төлөөлөгчдийн нэг юм. Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс болон Япон Улсын бизнесийн харилцааг өргөжүүлэх, ТЕНТ Групп компани-д хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг судлах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Их Хүрээ Олон Улсын Бизнесийн Хамтын Ажиллагааны Холбоо нь Монгол Улсыг олон улсын бизнесийн нийгэмлэгтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагчид болон Монголын бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, урт хугацааны стратегийн түншлэлийг бий болгоход чиглэн ажиллаж байна.